Баганат Өргөө ХХК

Анх 1991 онд Тэс нэртэйгээр ажиллаж байгаад 1998 онд “Баганат Өргөө” ХХК болон хувьчлагдаж барилга угсралт, материал үйлдвэрлэл, сантехник, цахилгааны угсралт, зураг төсөл, төсөв боловсруулах, гадаад дотоод худалдаа, импорт, экспорт, реэкспортын чиглэлээр барилгын салбарт тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж энэ хугацаандаа үйлдвэрлэлийн болон захиргаа аж ахуй, эмнэлэг, сургууль, орон сууцны барилгын олон ажлыг хийж гүйцэтгэсэн Монгол Улсын зөвлөх инженер, тэргүүний удирдах ажилтан, тэргүүний барилгачин, тэргүүлэх төсөвчин, мэргэжсэн инженер, мэргэшсэн төсөвчин зэрэг шилдэг инженерийн багаар удирдуулсан барилгын салбарын ууган компаниудын нэг бөгөөд Монгол Улсын Топ-10 барилгын компанийн нэг юм.

Баганат Өргөө ХХК нь АНУ-н бетоны холбооны гишүүн, МУ-н барилгачдын холбооны гишүүн байгууллага, Монголын инженерүүдийн холбооны гишүүн байгууллага 1998 оноос хойших хугацаанд “Найдвартай татвар төлөгч байгууллага”, “Нийслэлийн хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллага”, “Монгол чанар 2007”, “Шилдэг ажил олгогч байгууллага”, “Нийтийн аж ахуйг дэмжигч байгууллага”, “Боловсролыг дэмжигч байгууллага” зэрэг шагнал өргөмжлөл хүртэж байсан.